Б.БОЛДСАЙХАН: Хамгийн хүндрэл, реакц багатай, дархлаа сайн тогтоож байгаа нь Хятадын Вероселл юм

0

Эмч Б.Болдсайхан өчигдрийн /2021.04.30/  телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хятад вакцин дархлаа хамгийн сайн тогтоож байгааг хэлсэн юм.

Тэрээр “Эмчийн онолын болон туршлагын мэдлэгээр хамгийн хүндрэл, реакц багатай дархлаа сайн тогтоож байгаа нь Хятадын Вероселл юм. “Сонгдо” эмнэлэг дээр хятад вакцин болон АстраЗенека вакцин хийлгэсэн хүмүүст эсрэг биеийн сорил хийхэд Хятад вакцин хамгийн сайн, өндөр гарч байна.

Хоёрдугаарт, хятад вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс сайн гарч байна.

Гуравдугаарт, өвдөөд эдгэсэн хүмүүсийнх мөн сайн гарч байна.

Монголчууд covid-19-ийн тахлаас хурдан салж, өвдөхгүй, үхэхгүй болох хэвийн ажил, амьдралдаа ормоор байгаа бол бүгд вакцин хийлгэх ёстойг” онцолсон юм.