Өнөөдөр Төрийн албаны зөвлөл болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Чадахуйн зарчмын хэрэгжилт ба хүний нөөцийн аудит” сургалтыг төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, 21 аймаг, яамдын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудын дунд зохион байгуулж байна.

Энэ үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра: Бид Монголын төрийн албыг чадавхуулах олон ажилд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна, цаашид ч олон ажил хийнэ. Хуулийн үзэл баримтлалыг боловсруулж, хууль батлуулахад нэлээдгүй цаг ордогтой адил хуулийн хэрэгжилтийн хангахад мөн цаг их орно. Төрийн албан хаагчид та бүхэн бол төрийн хүний нөөцийн тогтолцооны гол тоглогчид юм. Ур чадвартай, мэргэжлийн төрийн албыг бий болгоход хүний нөөцийн менежерүүдийг үүрэг чухал. Төрийн алба ёс зүйтэй, боловсролтой, мэргэшсэн цагт ард түмний итгэлийг хүлээдэг. Ийм төрийн алба хамгийн хүчтэй байдаг. Ард түмнийхээ итгэлийг олно гэдэг нь хууль ёсыг дээдлэх, хүнд суртал гаргахгүй байхаас эхэлнэ. Нөгөө талд иргэдийн итгэл нь төрийн албаны мерит буюу чадахуйн зарчимд суурилна. Мерит зарчим төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, шагнал урамшуулал, ёс зүйн кодоор хэрэгжиж байх ёстой.  Төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байвал хөгжлөөс хэнийг ч орхихгүй байх нийгмийг цогцлоож чадна. Монгол түмнийхээ бахархдаг төрийн албан хаагчид байгаасай гэж хүсье” гэсэн юм.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу