2021-03-17 00:22 цагийн байдлаарх шинэ мэдээ:

Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан БЗД-ийн 26 дугаар хороонд энэ сарын 17-ний 06.00 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Энэ хугацаанд тус хороонд оршин суудаг иргэдээс ПСР шинжилгээ авахаар болсон байна.

Харин ХУД-ийн 15 дугаар хороонд хөл хорио тогтоохгүй гэж НОК-оос мэдээллээ.

Эх сурвалж: https://bit.ly/3rO6nbr

Өмнөх мэдээлэл: 2021-03-16 23:25 цаг

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Баянзүрх дүүргийн 26, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт маргааш өглөө буюу гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас хатуу хөл хорио тогтоохоор болжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоох болсныг албаны эх сурвалж хэлэв.  

Хатуу хөл хориотой холбогдуулан дараах санамжийн хүргэж байна.

  • Хүнсний дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хүн хоорондын зайг барих
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэгт хандаж холбогдох бичиг баримт авч хязгаарлалтын дэглэм тогтсон бүсээс гарах бүртгэл хийлгэх
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх
  • Хатуу хөл хорио тогтоосон тав хоногт архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг худалдахгүй, хэрэглэхгүй байх
  • Мэргэжлийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэний үүргээ ухамсарлан биелүүлэх
  • Хязгаарлалтын дэглэм, хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн А\161 дүгээр захирамжийг мөрдөж хэвийн горимд шилжинэ

Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: https://bit.ly/3rVXQTP

1 сэтгэгдэл

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу