Дуучин Насаа буюу Л.Насанбуян “Үүрд хайрлаарай” дуугаа клипжүүлж, олны хүртээл болголоо. Амьдралын үнэ цэнэ болох хайрын тухай өгүүлэх энэ дуунд “Титэм” хуримын салон гэр бүлийн мартагдашгүй дурсамжтай мөчөөр өнгө нэмжээ.

“Үүрд хайрлаарай” дууны үгийг Б.Ганхүрэл, аяыг Д.Отгонбаяр бичсэн байна. Дуучин Л.Насанбуянгийн шинэхэн дууны клипэнд “Мотив” хамтлагийн дуучин Б.Ганбаатар /Ганбаа/, дуучин С.Гантогоо нараас гадна топ модель О.Хэрлэнбаяр нар тоглож, нэгэн гэгээн хайрын түүхийг бүтээлцэхэд хамтран тогложээ.

“Би охиноо өсгөхийн хажуугаар уран бүтээлдээ анхаарч байгаа. Хэн нэгэн таны хайраар дутахгүй байгаасай гэж хүсч энэ дуугаа дуулж, клипжүүлсэн. “Титэм” хуримын салоны гоёмсог даашинзаар гоёж, найзуудаа урьж тоглуулсан. Амьдралын үнэ цэнэ болох хайрын тухай өгүүлэх энэ дуунд нэгнээ үүрд хайрлаж, үүрд жаргахыг сануулсаныг та анзаарсан байх” гэж дуучин Л.Насанбуян хэллээ.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу