Б.Цогтгэрэл гэмгүй хүнийг ГҮТГЭЖ, улмаар эрүүгийн хэрэгт ЯЛ ШИЙТГҮҮЛЖ явсан аа САНАДАГ болов уу…

0

Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр бэлдэж, ах дүү нарынхаараа хэсэж, энд тэндхийн хүмүүст одон тэмдэг, медаль гардуулж, үнэгүй үсчин ажиллуулж бас ч болоогүй ээ аймгийн “БОКСЫН ХОЛБОО”-ны тэргүүн болоод чухам л энхийн цагаан тагтаа мэт явна.

Гэвч тэрбээр одоо байгаа шигээ энгийн гэмгүй, хорхойд ч хоргүй хүн биш аж. Түүнийг эрүүгийн хэрэгт ял шийтгүүлж, 461-р хорих ангид хоригдож явсан хуучрашгүй, мартагдашгүй баримт шүүхийн мэдээллийн санд хадгалаатай байх юм. Тодруулбал.

Иргэн Б.Цогтгэрэл нь 2012 оны сонгуулиар МАН-ын Мэдээлэл технологийн газрын даргаар ажиллаж байхдаа 2012 оны 12 дугаар сарын 03-ний өдөр иргэн Р.Улаанхүүгийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, “Нарны титэм” худалдааны төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг интернет мэдээллийн сайтаар “Орхон аймагт ялсан АН –ын төлөөлөгч Р.Улаанхүү гэгч этгээд хүний амь хөнөөв” гэсэн гарчигтай илт худал гүжирдлэгийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хуулийн 111.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 21 сая 60 мянган төгрөгөөр торгуулах ял, мөн хуулийн 59.1, 59.2, 59.3 дахь заалтыг үндэслэн 24 хоног хорих ялаар тус тус шийтгэж байжээ.

Энэ хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 09-ний 411 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж гэсний 75 дахин нэмэгдүүлж торгуулийн хэмжээг 10 сая 530 мянга болгох, цагдан хоригдсон 24 хоног тус бүрийг тухайн үеийн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэн тооцож, 3.396.600 төгрөгийг торгох ялаас хасч, биеэр эдлэх ялыг 7 сая 160 мянга 400 төгрөгөөр бодож шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Улстөрч.мн

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу