УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй гишүүдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг  судлагдсаар байна. Зарим нь мэдүүлгээ дарж байгаа бол зарим нь өсгөж, түүнийгээ пи ар болгон ашиглаж буй хүмүүс ч байна. Тэдний нэг нь “Монголын эзэн” Д.Эрдэнэбилэгийн гарын хүн гэгддэг Э.Долгион. 

“Блүүмберг” телевизийн захирал тэрбээр сонгуулийн өмнө сурталчилгаагаа албан бусаар эхлүүлж байв. Хотын төвийн хэд хэдэн газарт “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номын зохиогчоор ажилласныгаа өөрийн зураг бүхий самбаруудаар сурталчилсан нь  Сонгуулийн тухай хууль зөрчиж буйг иргэд сануулсан. Учир нь тэрээр тухайн цаг үед АН-аас нэр дэвших эрхээ аваад байсан юм. 

Тэгвэл Э.Долгион хүний компанийг ХОМ-доо бүртгүүлсэн байж болзошгүй талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ.   АТГ-Т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2 компанийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ. “Лариско Пи Ти ЛТД” ХХК нь улсын бүртгэлийн opendata.burtgel.gov.mn бүртгэлээс олдоогүй бол “Медиа Лаб Плас” ХХК-ийг М.Баярцэцэг гэж хүн 100% эзэмшдэг хэмээн гарч ирж байна. 

Нэр дэвшигч Э.Долгион хүний өөрийн олон компанидаа толгой эргээд андуу ташаа мэдээлэл өгөв үү  эсвэл хүний компанийг өөрийн нэр дээр бүртгүүлэв үү.  Ямартай ч АТГ-т  гаргаж өгсөн ХОМ-ээ худал гаргаж өгсөн байж болзошгүй байна. 

Түүний ХОМ-ээс сонирхуулбал 

520 сая 119 мянган төгрөг өөрийн орлого
72 сая төгрөг гэр бүлийн орлого
462 сая төгрөг нийтийн 2 орон сууц, 1 зогсоол
160 сая төгрөг Mercedes Benz, G 500- 1
150 сая төгрөг хурдан удмын адуу-30
694 сая 073 мянган төгрөг үнэт эдлэл
76 сая 217 мянган төгрөг хадгаламж
372 сая төгрөг зээл

2 компанитай


Медиа Лаб Плас ХХК – 100%

Лариско Пи Ти ЛТД ХХК -100%

Эх сурвалж: tovch.mn

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу