Хэдхэн хоногийн өмнө 70 килограмм хар тамхи /героин/ тээвэрлэсэн хэргээр Туркийн Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул асан Б.Баттүшиг, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын жолооч С.Эрдэнэбаяр нар Германд 11 жилийн ял сонсоод буй. Хэдий өөрийнх нь жолооч харийн оронд ял авч байгаа хэдий ч түүний дарга Д.Цогтбаатар чөлөө завгүй сонгуульдсаар. Гадаад хэргийн яамны албан бланк дээр өөрийн тушаалаар С.Эрдэнэбаярыг дөрвөн удаа жолоочоор томилсон тушаалууд баримт болон үлдсэн байтал тэр буруушааж, өөрийгөө уснаас хуурай авч гарах арга сүвэгчилсээр. Д.Цогтбаатар УИХ-ын сонгуульд 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа. Сандал ширээтэйгээ зууралдсан сонгуулийн өдрүүдэд тэр ял авсан жолоочийнхоо талаар нэг ч удаа ам нээсэнгүй. УИХ-д Ардчилсан намаас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг удаа дараа мэтгэлцээнд дуудсан. Тодруулбал, хар тамхи тээвэрлэсэн уг хэрэгтэй өөрийгөө ямар нэгэн холбоогүй гэдгээ олон нийтийн өмнө нотлох боломжийг олгосон. Энэ нь сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн дунд улс төрийн шинэ соёлыг авчирсан үйлдэл. Гэвч Д.Цогтбаатар өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй ба сошиал сувгуудаар төлбөртэй гүтгэлэг тарааж, Сүхбаатарын Эрдэнэболд нэр дэвшигчийн гэр бүлийг санаатайгаар харлуулж эхэлжээ. Нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэболд нь монголын залуу үеийг хар тамхины аюулаас хамгаалж, шударга бус, харанхуй нийгэмд “Гэрэл асаая” гэсэн уриатай өрсөлдөж яваа нэгэн. Тиймдээ ч Д.Цогтбаатар сайдыг нээлттэй мэтгэлцээнд дуудсан. Шударга зарчмаар өрсөлдөхийг уриалсан. Тэр хэн нэгнийг гүтгээгүй. Түүнд тодорхой баримт бий. Гэтэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  ямар ч хариу өгөхгүй атлаа цахим орчинд төлбөртэй пост оруулж, Сүхбаатарын Эрдэнэболдын аав Ширчингийн Сүхбаатарыг ямар ч баримтгүйгээр гүтгэн, харлуулж байна. Элдэв янзын зураг эвлүүлж, худал баримтаар нийтлэл бичүүлж буй түүний үйлдэл хэрээс хэтэрлээ. Хэрэвзээ, ямар нэгэн буруу зүйлд нэр холбогдоогүй, хар тамхины мафитай сүлбээ үүсгээгүй бол ард түмний өмнө нэр төртэйгөөр мэтгэлцэх нь мэдээжийн хэрэг. Мөнгөөр худалдаж авсан хөлсний бичээч нарынхаа ард хумсаа нуусан муур мэт жүжиглэхийн оронд мэтгэлцээний саналыг хүлээн авч, үнэн мөнийг ил болгохыг учир мэдэх хүмүүс хүлээсээр. Зөвхөн хар тамхины хэрэг гэлтгүй түүний оффшор дансан дах мөнгө том асуултын тэмдэг дагуулдаг. Ард түмний өмнө нүүр бардам гарч ирж чадахгүй байхыг бодоход Д.Цогтбаатар сайд үнэхээр олон улсын хар тамхины сүлжээний хамсаатан байх магадлалтай гэдгийг харуулж байна.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу