ВАШИНГТОН. 
/CBS/. Хүн амыг олноор нь вакцинжуулалтад хамруулахын тулд бүх цэнгэлдэх хүрээлэнг ашиглах тухай Үндэсний хөлбөмбөгийн мэргэжлийн лигийн саналыг АНУ-ын Засаг захиргаа дэмжжээ.Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.Ард иргэдийг вакцинжуулалтад хурдацтай хамруулахын тулд үндэсний лигийн бүх цэнгэлдэх хүрээлэнг ашиглахыг зорьж байгаа эсэхийг түүнээс асуухад тэрбээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогоор АНУ Үндэсний хөлбөмбөгийн лигийн 30 цэнгэлдэх хүрээлэнгээс долоод нь вакцинжуулалтын кампанит ажлыг явуулж байна.Оршин суугчдын 75 хувийг дархлаажуулсны дараа манай улсад нийтийн дархлаа тогтоно хэмээн АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал Энтони Фаучи өмнө нь мэдэгдсэн юм. Вакцинжуулалт энэ эрчээрээ байвал бараг жил орчмын хугацаа шаардагдаж магадгүй байна. Үүнтэй холбогдуулан Ж.Байден мэдэгдэхдээ, бид ийм удаан хүлээх боломжгүй учир вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлнэ гэжээ. 

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу