Фантастик продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” кино одоог хэр нь үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ. Ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Ц.Номин өнгөрсөн жил СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн юм.

              Уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан бөгөөд “One night”, “Манан зүсэгч” зэрэг нийт 7 кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Өөрийгөө эршүүд, дайчин эмэгтэй гэж тодотгох дуртай түүнийг охиноо ганцаараа өсгөдөг учраас амьдралын хүнд хатууг туулсан байх хэмээн таамагладаг. Залуу бүсгүй цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг ч одоог хэр нь гэр бүлийнхээ зургийг байршуулдаггүй бөгөөд зөвхөн охинтойгоо авхуулсан зургаа миний гэр бүл гэж тодотгож бичсэн нь олон хүний дунд оньсого хэвээр байгаа юм. “Бүх л жүжигчдийн ганц хүсдэг зүйл нь огт танигдахгүй байх” гэсэн зарчмыг амьдралдаа баримталдаг учраас нууцлаг амьдардаг байх хэмээн дэмжигчид нь ярих нь ч бий.

Шуурхай.мн 

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу