ХЯТАДЫН ВИРУСЫН АЮУЛ БА МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ЗОХИХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД /нийтлэлчийн санал/

0

Хүн төрөлхтөн хэзээнээс аюулт өвчнөөс болж хэдэн зуун саяараа үхэж хохирч байсан түүхтэй.

Түүхэнд “пандемия” хэмээн  бичигдсэн глобаль эпидемийн хорлолоос болж бүхэл бүтэн хот тосгод, улс гүрнээрээ сүйрч байсан. Өвчлөлөөс болж хүн төрөлхтөний хөгжлийг урагшлуулах хичнээн агуу хүмүүс эрдэмтэд үрэгдсэн, одоогийн хөгжлийн дүр төрх ямар байх байсныг хэн ч мэдэхгүй ээ.  Үүнээс 7 төрлийн өвчлөлийн түүхнээс дурдъя.

Тахал: Бубонны тахлаар өвчилсөн хүмүүийн 95% нь үхдэг байжээ. Ромын эзэнт гүрний Эзэн хаан Юстинианы үед /НТ-ын 541 онд гарсан/ энэхүү тахал Ойрхи дорнод, Европ, Бага Азид түгэн 2 зууны туршид 100 сая хүнийг үхүүлсэн түүх байдаг. Тухайн үеийн гэрч нарын тэмдэглэснээр тахал хүчээ авсан  НТ-541 онд Константинопль хотод өдөрт 5000 хүртэл хүн үхэж,  хот хүн амынхаа 40%-ийг алдсан ба Европд 25 сая хүн үхсэн гэдэг.

Хоердахь пандеми буюу хар тахал  XIV зууны үед Хятадаас дамжин бүх Ази, Европ, Хойд африк, Гренланд хүрсэн бөгөөд хар тахлаар  2 арваны дотор 60 саяаас багагүй хүн үхсэн гэдэг.

Гуравдахь пандеми тахал XIX зуунд Хятадад үүсч XX дугаар зууны эхээр дууссан байна. Зөвхөн Энэтхэгт гэхэд 6 сая хүн үхсэн гэдэг.

Испанийн грипп: Дэлхийн I дайны үед үүссэн “испанка” гэж нэрлэгддэг гриппээс болж  50-100 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 3–5% нь үхсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргадаг мэдээллээр элдэв төрлийн вирусээс болж жилд 250 000-500 000 хүн үхэж үрэгддэг гэжээ.

Холера: XIX-XX дугаар зуунд 7 удаа давтагдан дамжсан энэ өвчнөөс Энэтхэгт гэхэд Их британий 10 000 цэрэг үхсэн байдаг. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр 2012 онд энэ өвчний нэг хэлбэр болох диарея-гаас 1,5 хүн нас барсан гэжээ.

Хар оспа /Черная оспа/: энэ өвчин хамгийн сүүлд 1977 онд Сомалид бүртгэгдсэн бөгөөд иймэрхүү элдэв төрлийн вируээс болж  XX зуунд 300- 500 сая хүн нас барсан гэдэг байна.

Туберкулез: XIX зуунд үүнээс болж Европын хүн амын дөрөвний нэг үхсэн гэдэг бөгөөд XX зуунд 100 сая орчим хүн үхжээ.

Малярия –аас болж 2015 онд 214 сая хүн өвчилж 438 000 нь нас барсан байна. Шумуул хортон шавьжаас үүсдэг энэ өвчин гол төлөв 5 хүртэл насны хүүхдүүдэд халддаг байна.

ВИЧ буюуСПИД өвчин XX зууны эхэнд Конго улсын анчин өвчтэй сармагчингийн арьсыг хуулж байгаад түгээсэн гэдэг. ДЭМБ-ын мэдээгээр СПИД өвчнөөс 39 сая хүн нас барсан ба жилд 1,5 сая хүний амийг авч оддог байна.

Эдгээр өвчнүүдээс нилээд нь манай улсад ч байдаг ба үе үе дэлгэрдэг, энэ тухай ЭМЯ-ны мэдээлэл угаас байдаг.

 

Харин одоо дэлгэрээд буй Хятадаас гарсан “Уханий короновирус” эсвэл “хятад хатгалга”, буюу шинжлэх ухааны нэр нь вирус «2019-nCoV» нь маш хурдацтай тархаж олон оронд түгээд байна. Өвчлөл агаар дусал, хавьтлын замаар түгдэг, одоогоор эмчлэх төгс арга, эм танг олоогүй байна.

 

Дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээс үзэхэд вирусын халдварыг зогсоохын тулд хятадын засгийн газар бүхий л арга хэмжээг авч 30 сая хүн амыг хамарсан мужуудад онц байдал зарлан хөл хорьсон байна. 11 сая хүн амтай Ухань хотоос нэг ч хүн гаргахгүй ирүүлэхгүй болж олон улсын иргэд түүн дотор Монгол улсын иргэд ч хөл хорионд орсон байна. Мөн бүх цэгүүдэд /зам тээвэр, худалдаа, үйлчилгээ гм/ вирусологчид үзлэг шалгалт хийж сэжигтэй гэсэн бүхнийг тусгаарлаж, тус хотод 1000 хүний ортой эмнэлгийг 7 хоногийн дотор барихаар шаргуу ажиллаж байна.

 

.

Энэ өвчнөөс болж дэлхийн худалдааны бирж дээрх хятадын гол гол индексүүд унаж  худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлал гэх мэт эдийн засгийн үзүүлэлтүүд нь сөргөөр гарахаар болж байна. Өмнөх 2 ч удаагийн өвчлөлөөс болж БНХАУ-ын эдийн засагт 40 млрд ам долларын хохирол учирсан байна

 

Интернэтээр гарч буй мэдээллээс үзэхэд хятадууд өвчлөлийн цар хүрээг нуусан байж магад /урьд нь дандаа нуудаг байсан гэх/ өвчилсөн хүмүүсийн тоо 2 сая давсан үхсэн хүмүүс 100 000 хүрсэн байх магадлалтай гэх зэргээр мэдээлж байна. Ямартай ч БНХАУ дангаар дийлэхээ байсан тул олон улсад зарлаж маш онцгой арга хэмжээнүүд /цэргийн анги оруулах, вирусологич 1200 гаруй эмчийг тус мужид илгээсэн, хатуу хөл хорио тогтоосон зэрэг/ авч байгаа нь осол хяналтаас бараг гарах дөхсөнийг илтгэнэ. Мэдээж манай улсын эрүүл мэнд, хил гааль, хорио цээрийн гм байгууллагууд бэлтгэл хангаж буй биз ээ.

 

Хүн төрөлхтөний бий болгосон техникийн дэвшил аюулт өвчнийг дэлгэрэхэд нэрмээс болдог.Сүүлийн үед тээвэр худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ  хөгжин хамгийн хурдан шуурхай үйлчилгээний логистик нэвтэрсэн сайн боловч бас өвчлөл аюул түгэхэд мөн хурдан нөлөөлдөг болсоныг Хятадаас гаралтай энэхүү вирусын тархалт харуулж байна.

 

Хилээр орж ирж буй иргэдээс эхний ээлжинд халуун хэмжигч багажаар урьдчилсан сэргийлэх үзлэг, арга хэмжээнүүдийг авч байгаа ч одоо манай хилийн боомтуудад байгаа халуун хэмжигч аппаратууд хуучирсан, хангалттай тооны бус байгаа зэрэг мэдээллүүд айдас төрүүлж байна.

 

 Зарим гадны мэдээллээс үзэхэд халуунтай байсан хүмүүс халуун дарах эм хэрэглэн хилийн хяналтаас бултсан гэх ба хятадын цагаан сар хэмээх өргөн дэлгэр  баярын үеэр дэлхийн өнцөг булан бүрт буй хятадууд олноор эх орондоо ирж бөөгнөрөн цаашдаа өөрийн төрсөн муж, хот, тосгодоор тардаг маш их хүм амын бөөгнөрөл үүсгэдэг ба эргэн тарж явах нь ойлгомжтой тул дэлхийг хамарсан гамшиг болох нь гэж түгшиж байна.

Энэ өвчлөлийн үүднээс дэлхийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, тээвэрлэлт, аялал жуулчлал зэрэг эдийн засагт маш хүчтэй нөлөөлөхөөр байгаа.

 

Цаг агаарын хувьд ч  өвчлөл гарсан мужуудад агаар чийглэг, манан, бороотой байгаа бүхэл бүтэн хотын бүх гудамж талбай, орон сууц зах дэлгүүр гм газруудыг хийн болон усан ариутгалын бодисуудаар  хоргүйжүүлж буй бичлэгүүд үзэгдэж байна.

 

Манай улсын хувьд ч сүүлийн 30 хоногийн хугацаанд дулаарч  агаарын чийгшил 67% байж  дунджаар 3мм–ын хур тунадастай  жилийн нормын 2%, салхины  хурдны дундаж 3,7 м/с орчим байх нь /https://yandex.ru/pogoda/ulan-bator сайтад байгаа мэдээлэл/ эрсдэлтэй байдал үүсгэж болзошгүй юм.

 

Өвчлөлийг эмчлэх төгс арга одоохондоо олдоогүй урьдчилан сэргийлэх, өвчлөлийг буруулах, тархалтыг зогсоох ядарсан арга хэмжээг л авч байна,үүнд баярлаж буй хэсгүүдийг зовлонгоор далимдуулан мөнгө хийгч эмийн үйлдвэрлэл эрхлэгч компаниуд  гэцгээж байна.

 

Ядарсан эдийн засагтай манай улсад энэ өвчлөл орж ирвэл маш аюултай нь мэдээж бөгөөд бас энэхүү байдлыг ашиглан улс орондоо хэрэгтэй арга хэмжээнүүдийг авч болохоор байна.

Тиймээс хамгаалалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал:

1.      Бүх хилийн боомтуудад вирусологич эмч нарыг яаралтай илгээх, эмч нарыг сургах, хоцрогдсон багаж тоног төхөөрөмж, эм бэлдмэлүүдийг солих, болзошгүй ауюлаас хамгаалах бэлэн байдлыг өндөржүүлэх /Учир нь ОХУ-аас олон хятад иргэд нутагтай очиж цагаан сар хийхээр явсан, эргэж Орост ирнэ гэж байгаа ба манай хил залгаа Эрхүү, Манжуур орчимд сэжиг бүхий тохиолдол илэрсэн, бас манай гадаад харилцаа их Япон, Солонгос, Вьетнам, Тайвань, Тайланд зэрэгт өвчлөл  илэрсэн байгаа/

2.      ДЭМБ зэрэг газруудаас орчин үеийн байгаль экологи, биологийн эрсдэлээс хамгаалах талын дэмжлэг туслалцааг авах/ эм, тоног төхөөрөмж, сургалт гм/

3.      Мөн гаднаас орж ирж буй илгээмж бараа, бүтээгдэхүүнд хяналт шинжилгээ хийх /өвчин агаар дусал, хавьтлалын замаар дамждаг тул өвчилсөн хүн найтаах ханиах зэргээр үйлдвэрлэж, илгээж буй бараандаа вирус цацсан байх магадлалтай/

4.      Иргэдийн дунд сургалт сурталчилгаа мэдээллийг өргөнөөр хийх/ сэжиг илрэх тохиолдолд яах ёстой, яаж ханиаж найтаах ёстой вэ гм/

5.      Олон нийтийн арга хэмжээнүүдийг багасгах /зохион байгуулагдаж буй тохиолдолд эрүүл мэндийн үзлэг шалгалтыг хийх, тусгаарлах яаралтай хориг тавих гм/

6.      Монголчуудын уламжлалт мэндлэх хүндлэх ёсыг сэргээх /энгэр зүрхний орчимд гараа тавин хүндэтгэн мэхийдэг/ замаар гар барихаас сэргийлэх

7.      Гадаад улсаас импортлодог  түүхий эд, материалын нөөц баз бүрдүүлэх /хятад, оросоос болон япон, солонгос, вьетнамаас маш их бараа материал оруулдаг/

8.      Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг сэргээх яаралтай арга хэмжээ авах /тэр дотор  эмийн үйлдвэрлэл/

9.      Вирусын гаралтай өвчлөл тархсан /бараг дайны байдал үүссэн/ үед улс оронд авах арга хэмжээний талаар хууль эрх зүйн орчинг шинэчлэх

10.  Дэлхийн эдийн засагт үүсч, монгол улсад эрс нөлөөлж мэдэх аюулын  сценари төлөвлөлтийг хийх /аюул зөвхөн дайнаар биш өвчлөл, эдийн засаг, гм олон талаас ирдэг болсон/

11.   Эрүүл хүнсийг хэрэглэх, мөн гадаад зах зээлд гаргах талын асуудлыг  хүчтэй тавих энэ чиглэлээр олон улсын хэмжээнд сурталчилгаа хийн монгол малын мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөх арга хэмжээ авах

12.  Агаар, ажил амьдралын орчин, цэвэр бохирын усын хамгамжийн хоолой, усны нөөц, ауюлгүй байдлын талаар яаралтай арга хэмжээ авах / өнөө цагт дэлхий дахинд мэдэгдэхгүй байгаа олон өвчлөл вирус хот суурин газар доогуур тархсан цэвэр бохирын хоолойгоор дамжин гарч байгаа бөгөөд, олон амьтад, шавьж, мөөгөнцөр, вирусууд мутацид орж шинэ төрлийн аюул үүсгээд байгаа/ гэх мэт саналуудыг нийтлэлчийн хувьд санал болгож байна.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу