ГАЗРЫН ДАРГА НАРЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЖЭЭ

0

   Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.1 дэх заалт, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.1-д заасныг үндэслэн дараах ажлын байруудад сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ.

Үүнд, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Захиргаа, удирдлагын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа, мэдээллийн  нэгдсэн сангийн газрын дарга. Эдгээр ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагт зохион байгуулах аж.

Тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг Засгийн газрын ХI байрны 1 давхарт “Төрийн албаны зөвлөлийн Сургалтын танхимд” 2020 оны 02 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд хүлээн авах юм байна. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас www.csc.gov.mn сайтаар орж хүлээн авах боломжтой аж.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу