1072 ширхэг хувьцаа буюу сайн чанарын коксжих нүүрсийг үнэгүйдүүлэх оролдлого хийж байгааг эсэргүүцэж байна

Өнөөдрийн ЭТТ компаний төслийн талбайд үүсээд байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын хууль дүрмийн хэрэгжилт шударга бус тогтолцоогоос үүсээд байгаа бөгөөд гадны хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа явуулагч компани нь  “Монгол Улсын үндсэн хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн  тухай хууль”, “Олон Улсын хүний эрхийн тухай конвенц” гээд олон хууль дүрэм холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулан, ажлын байрны дарамт шахалт үзүүлэх, хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа үедээ ажилчдаа хомроголон халах, хууль дүрэм зөрчин Үйлдвэрчний эвлэлийг нугачан дарах, Үндсэн хууль зөрчин хөдөлмөрийн гэрээ өөрчлөлж эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, хууль ёсны хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, зэрэг эрх, эрх чөлөөг хязгаарлан боомилж давуу эрх тогтоон бусармаг үйл ажиллагаа явуулж байна.

          Үндэсний ЭТТ ХХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэл нь:

  • УИХ-ын 73-р тогтоолыг хүчингүй болгох.
  • Монгол Улсын Засгийн Газарын 296-р тогтоолыг хүчингүй болгох.
  • БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай ТиТиЖиВиСиӨү ХХК-ны “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч 10-н гишүүнийг үндэслэлгүй ажлаас халсаныг буцаан ажилд авах.
  • ЭТТ ХХК-ийн охин компани ЭТТ Майнинг ХХК нь нэр бүхий 9 ажилтныг ажиллуулахгүй гэсэн хөдөлмөрийн маргааныг тус тус эсэргүүцэн эсэргүүцлээ илэрхийлж байна.

Дээрх асуудлуудыг шийдтэл эсэргүүцлээ илэрхийлэх болно. Монголчуудын эрдэнэсийн баялагийг эрх мэдэл бүхий хэсэг бүлэг нөхөд гадаад дотоодыхонтой нийлж, иргэд хөдөлмөрчдийн 1072 ширхэг хувьцаа буюу сайн чанарын коксжих нүүрсийг үнэгүйдүүлэх оролдлого хийж байгааг мөн эсэргүүцэж байна. Одоогоор биднийг тэмцлийг 120 мянга гаруй иргэд олон нийтийн сүлжээгээр дэмжиж байгааг дуулгахад таатай байна. Төр засаг үүссэн энэ нөхцөл байдал зөрчлийг арилгуулах болон Монгол Улсын Хуулийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулах цаг нэгэнт иржээ. Монголын баялаг, Монгол хүний хөдөлмөрлөх эрх үнэ цэнэтэй болно гэдэгт бид итгэж байна.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу