Сар гаруйн өмнө яг ийм дуудлагыг “Сонгдо эмнэлгийнхэн УОК, ЭМЯ-ныханд мэдээлж байсан. Тэр даруйд нь  шуурхай баг очин ариутган тусгаарлаж бөөн дуулиан болж байсныг хүмүүс мартаагүй.  Гэтэл өчигдөр 2 дахиа ийм түшгүүртэй айдастай дуудлагыг мөн л “Сонгдо”-гоос гарлаа. Өчнөөн олон том жижиг эмнэлэг үйл ажиллагаа явуулж, хүнд хөнгөн олон өвчтөнийг эмчилж байгаа. Гэтэл яагаад Сонгодогоос хоёр ч удаа ийм “сэжиг” илрэв.

Олон улсын хөрөнгө оруулалтаар ашиглалтад орж үйл ажиллагаа явуулж буй “Сонгдо” эмнэлгийн нэрийг өнөөдөр корона шиг л сайн мэддэг боллоо. Монголчууд төдийгүй дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа корона вирусын сэжигтэй тохиолдол “Сонгдо” гэх энэ эмнэлгийн өвчтөнөөс илэрсэн гэх мэдээлэл нь үнэн байсан уу? Хүнд өвчтөн болгоноо корона-тай холбон нийгмийг айдаст автуулж, өчнөөн хүн хүчний зардал чирэгдэл гаргах ямар сонирхол энэ эмнэлэгт байна вэ?

Сонгдогийн энэ дуудлага монголчуудыг өчигдөржингөө айдас, сандралд автуулж, олон нийтийн сүлжээнд үймээн самуун дэгдээлээ.  Эмнэлгээр нь үйлчлүүлж байсан настай хөгшин, ач хүү 2-ыг хамгийн муу муухайгаар булж, хэн нэг буруутныг хаанаас ч юм хайсан постуудаар нийгмийн сэтгэл зүйд ноцтой “сөрөг” нөлөөлөл үзүүлэв. Бараг шөнө тайван унтсан монгол хүн ч ховор байсан байх. Тэгтэл нь монголчуудаа айдас хүйтэст автуулав.  Шөнийн 02.30 минутын үед сэжигтэй өвчтнүүдийн шинжилгээний эцсийн хариу гарч, шөнөжин нойр хоолгүй сэтгэл хямран хүлээн суусан УОК, ЭМЯ-ны ажилтнуудын “сөрөг гарлаа” гэх мэдээг монголчууд хэдэн мянгаараа хүлээн авч сэтгэл нь тайвширлаа. Энэ нь “Сонгдо” монголчуудыг хэр хямраасныг илтгэнэ.  Хэрэв эцсийн хариу дахиад хэд хоногийн дараа гарсан бол хүмүүс “Сонгдо”-гоос болж, нийгэмд юу болох байсныг таашгүй. УОК-ийн бүхэл бүтэн 3 сарын хүч, хөдөлмөр, хөл хорионы эсрэг ямар үймээн самуун эсэргүүцэл тэмцэл өрнөх байсныг төсөөлөх аргагүй.

УИХ-ын сонгууль ч болох гэж байгааг хэлэх үү, зарим нэг улс төрийн хүчин, тэднийг дэмжигчид сонгуулийг хойшлуулахыг шахаж шаардсан постууд цахимаар дүүрч байна. Энэ бүхэнтэй  зэрэгцээд эмнэлгийг үүсгэн байгуулагч эмч Болдсайхан “Өвчтөнүүдээс нь ПСР шинжилгээ сөрөг гарсан нь одоо виурсгүй…  өвдөөд эдгэрсэн байх магадлалтай” хэмээн жиргэж Сонгдо-гийн сурталчилгааг хийж буй нь олон хүний зэвүү дургүйцлийг төрүүлээд амжив. Дэлхийн эмч нар эмчилж чадахгүй байгаа энэ вирусыг “Сонгдо” эмнэлэг эмчилж эдгээсэн гэх далд сурталчилгаа  явуулчих шиг болов.

Болж өрнөсөн корона вирус тойрсон үйл явцаас харахад “Монос” маскныхаа үнийг нэмж, техникийн спиртээр ариутгалын бодис үйлдвэрлэж ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэнтэй адил “Сонгдо” эмнэлэг коронагаар далимдуулан сурталчилгаа пиараа хийгээд байна уу гэх хардлага эрхгүй төрж байна.

Коронатай холбоотой худал мэдээ, мэдээлэл тараавалхуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Гэтэл “Сонгдо” эмнэлэг дээр болж буй энэ асуудалд төрийн холбогдох байгууллагууд яагаад хяналт тавьж хариуцлага тооцож яагаад болохгүй гэж.

Өнөөдөр намжлаа. Маргааш дахиад ийм дуудлага ирвэл ард түмэн хэнд нь итгэх вэ?

“Сонгдо”-ийн үнэн худал нь тодорхойгүй дуудлагад итгэж, нийгмээрээ үймж сандраад байх уу, УОК, ЭМЯ-ны ажилтнуудын мэдлэг чадвар, шинжилгээний баталгаанд эргэлзэж тээнэгэлзээд үлдэх үү. Эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ?

11 СЭТГЭГДЭЛ

  1. энэ эмнэлэг гадаадад энэ мэс засал ийм өртөгтөй байгаа гэж хэлээд монголчуудаас эмчилгээний хөлс гэж их хэмжээний мөнгөн төлбөр авдаг,үүн дээр хяналт байна төр засагаа,хариуцлага байхгүй

  2. Сонгодо эмнэлэг ард түмэнд сонгогдохооргүй боллоо доо хөөрхий… Хариуцлагагүй л ажиллаж байна.Хуулийн дагуу арга хэмжээ авагдана гэж найдахаас даа.

  3. Би энэ эмнэлэгт орж үзээгүй гэхдээ………. Сонгодо гэдэг энэ эмнэлэг нийгмийн хариуцлага, УОК шийдвэрүүдийг сахин ажилласан байна. сэжигтэй нөхөр байна даа……… за гайгүй байх гээд өнгөрсөн бол, тэгээд тэр нь Ко-19 байсан бол яах вэ????????? Харин ч сэжигтэй байна гэж түргэвчилсэн оношлогоо хийж сэжигтэй байна гээд ХӨСҮТ-ийг хууль журмын дагуу дуудаж нарийвчилсан шинжилгээ хийлгэж баталгаажуулж авсан байна. тиймээс та бүхэн бүтэн амьсгаа авч олон юм донгосч байна малуудаа

  4. Сонгодо харин ч зөв үйлдэл хийсэн . Ер нь бусад эмнэлгүүд дээр байгаа амьсгалын замын өвчтөнгүүдэд түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ аваад , сэжигтэй гарсныг нь баталгаажуулах шинжилгээнд оруулах хэрэгтэй шүү дээ. Сонгодогийн үйлдэл маш зөв . Харин Болдсайхан эмчийн Короно байгаад эдгэсэн байж магадгүй гэх тайлбар л илүүц утгагүй зүйл байлаа. Нийгмийг цочроож айдаст автуулсан асуудал дээр хариуцлага тооцохоор бол Zarig-ынханд хариуцлага тооцох хэрэгтэй Баталгаажаагүй хуудуутай мэдээлэл цацаж сенсац дэгдээж байгаа нь нэг биш удаа болж байна.

  5. Сонгдо зөв үйлдэл хийсэн ш дээ. ХАрин хэвлэл мэдээллийнхэн худлаа сенсаци дэгдээж хүмүүсийг цочроосон. харин ч хүмүүс дотооддоо тархах магадлал байгааг ойлгож эхэлж
    байна

  6. Гүй ээ тэгээд сэжигтэй тохиолдлыг чимээгүй нуух байсан юм уу, дүп оркууд аа. Өнөө цагт ХӨСҮТ-с түргэний баг ирэхэд л шуугиан үүснэ биз дээ. Хэл ам гаргаад байгаа нь бүгд оркууд. Оркууд гэж их сонин янзын, хүн гэж хэлэхэд хэцүү этгээдүүд байх юм.

  7. Сонгдо бол бизнесийн байгууллага, худалдаж авсан 100 мянган оношлуураа борлуулах гэж ард түмний толгойг угааж эхэллээ.
    Нэгд ЭМЯ-аас гаргасан мэдээ, мэдэгдэлдийг сонс, бусдыг сонсож хямрахаа боль сороо муутнуудаа.
    Хоёрт Сонгдо эмнэлэг түүний эзэн Болдсайханд олон нийтийг бизнесийн зорилгодоо ашиглан төрөөгдөлд оруулсан үндэслэлээр хариуцлага тооцохыг шаардаж байна.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу