Ерөнхий сайд амралтын газруудыг өнөөдрөөс цаашид саун, фитнесүүдийг шат дараатай нээх чиглэл өгчээ

0

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу фитнесс, саунд ариутгал, халдваргүйжүүлэлт сайтар хийж, журам гарган шат дараатай нээх шийдвэр гарсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мөн Туул гол, Богдхан ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, амралтын газруудыг өнөөдрөөс нээхээр болжээ.

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу бүх төрлийн баар, спорт, шашин урлагийн газрууд, биллиард, саун, фитнесс, бүжиг, йогын газар, амралтын газруудыг түр хаах шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн үйлчлэх хугацаа дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжлэхээр байгаа юм. 

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу