Хүүхдийн мөнгийг  30,000 төгрөг болгон нэмэгдүүлж, өнөөдрөөс олгож эхэлжээ.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хаягаараа мэдэгдлээ. Тэрбээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ард иргэддээ мэдэгдсэн коронавирусын эсрэг авах багц арга хэмжээний хүрээнд дараагийн арга хэмжээ болох хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, өнөөдөр буюу 4 сарын 16-ны өдрөөс олгож эхэллээ. Эхний арга хэмжээ нь бензиний үнийн бууралт байсан. Амлалт ажил хэрэг болж байна” гэжээ.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу