Одон орон судлаачид хэмжээгээрээ дэлхийтэй ижил төдийгүй агаар мандал, цаг уурын хэм нь ч мөн ижил цоо шинэ гарагийг нээж илрүүлжээ. Уг гараг дээр хүн амьдрах хамгийн өндөр боломжтой гэж үзсэн бөгөөд биднээс 300 гэрлийн жилийн зайд байрлаж байгаа ажээ.

НАСА-ын Кеплер сансрын телескопын тусламжтай 2009-2018 оны хооронд 2,681 гараг судалсны нэг нь уг гараг юм байна. Телескопт бичигдсэн нарны аймгаас гадна орших гараг эрхсийг эрдэмтэд судалсаар байгаа юм.

2018 онд үйл ажиллагааг нь зогсоосон ч тус телескопт хураагдсан архивын мэдээ мэдээллийг судалж, тайлж уншихад нилээдгүй олон жил шаардагдана. Хэмжээ болоод агаарын температур нь дэлхийтэй ижил уг гарагийг Кеплер-1649с хэмээн нэрлэжээ. Нарийвчилбал хэмжээгээрээ дэлхийгээс 1,06 дахин том, дэлхий дээр тусдаг нарны гэрлийн 75 орчим хувьтай дүйцэх гэрэл тусдаг байна. 

Ингэснээр нарны аймгаас гаднах бусад гарагууд дундаас хөрсөн дээр дулааны хэм дэлхийтэй хамгийн төстэйд тооцогдож байгаа юм. Үүнээс гадна гарагийн гадаргуу дээр ус шингэн бүтэцтэйгээр тогтсон байх боломжтой бүсэд оршиж байгаа ажээ.

Кеплер-1649с нь нарнаас арай жижиг, арай сэрүүн одой хэмжээтэй улаан гарагийг тойрон эргэдэг гэжээ. Тойрон эргэдэг гарагтай харьцах зай нь дэлхий ба нарны хоорондох зайнаас илүү ойр юм. Мөн улаан гарагийг 19,5 хоног тутамд нэг тойрч байгааг судалжээ. Кеплер-1649с гарагийн тойрог замд нарны аймгийн Сугар гарагтай төстэй гараг байгааг ч олсон байна.

Эх сурвалж: CNN

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу