ТЕХНИК АШИГЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Төрийн банкны аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Мэдээллийн технологийн болон электроникийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Банкны салбаaрт эсхүл харуул хамгаалалтын байгууллагад мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай
  • Windows-н орчны Office-ийн програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • CCNA сургалтад хамрагдсан бол давуу талтай
  • Бие даан оновчтой шийдвэр гаргах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Асуудлыг шийдвэрлэх чадвартай
  • Техник болон аргачлалын хувьд шинэ зүйл хурдан сурах ур чадвартай
  • Өгөгдлийн бүтэц, компьютерын програмчлалын талаар мэдлэгтэй байх
  • Өгөгдлийн шинжилгээ хийх чадвар
  • Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх;
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
  • Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай;

Нэмэлт шаардлага:

  • Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх,
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагчтай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Бүтээлч, шинийг санаачлагч;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Бизнесийн үйл ажиллагааны талаар ойлголттой байх;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2020 оны 10 дугаар  сарын  20-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү. 

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу