Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа хэдий ч барилга угсралтын талбайн аюулгүй байдлыг хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид богино хугацаатай үүрэг өгч байна. Хэрэв заасан хугацаанд засаж, сайжруулаагүй тохиолдолд хашааг нэн даруй буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжээр төлүүлэх ёстой. 

Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хийж хэрэгжүүлсэн байх ёстой. Ингэхдээ зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангаж ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөж болохгүй” гэв. 

https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FOfficialnews.UB%2Fvideos%2F389204568702667%2F&show_text=0&width=560

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу