Бүтээн байгуулалт хийхээр газар аваад түүнийгээ зориулалтаар нь ашигладаггүй аж ахуй нэгж, иргэн нийслэл хотод цөөнгүй бий. Харин ашиглагдаагүй удсан газарт хур их хог цугларахаас гадна хашаалсан төмөр нь өнгө үзэмж чанар муутай болж салхинд нурж, унах тохиолдол гардаг. Ялангуяа нурахад ойрхон болсон хашааны хажуугаар явж буй иргэд гэнэтийн осолд өртөхгүй гэх баталгаа байхгүй. Иймд 1.5 сая хүн амьдарч буй Улаанбаатар хотод барилгын хашааны стандартыг мөрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс стандартын шаардлага хангахгүй түр хашааг шинэчлэх ажил нийслэлийн 9 дүүрэгт үргэлжилж байна. Улаанбаатар хотод шинэчлэх шаардлагатай барилгын 438 түр хашааг судалгаагаар тогтоожээ.Үүнээс одоогооо 247-г нь шинэчлээд байна. Мөн зөрчлөө арилгаагүй 55 барилгын гадна хашааг албадан буулгажээ. Тодруулбал, БЗД-т 12, БГД-т 13, НД-т 3, ХУД-т 17, СХД-т 5, ЧД-д 2, СБД-3 барилгын хашааг тус тус албадан буулгасан байна. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд саад учруулсан 70 гаражийг буулгаж газрыг нь чөлөөлсөн.

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу