АНУ-ын талаас олон улсын хоригийг зөрчин нүүрс тээвэрлэсэн хэмээн БНАСАУ-ын хоёр дахь ачааны хөлгийг саатуулаад байгаа билээ. Энэхүү асуудалтай холбогдуулан тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ АНУ-ын энэ алхмыг зэрлэг балмад дээрэм гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн хөлгийг буцааж өгөхийг АНУ-аас шаардсан бөгөөд АНУ-ын алхам нь  2018 онд Дональд Трамп, Ким Жон Ун нарын Сингапурт байгуулсан гэрээний заалтыг зөрчиж байна гэв. Хэрвээ шүүхээр эдийн засгийн хориг зөрчсөн болохыг тогтоовол уг хөлөг АНУ-ын өмч болох юм байна.

“НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээгээр далимдуулж АНУ манай улсын худалдааны хөлөг онгоцуудыг саатуулснаараа хууль бус үйлдэл гаргаж, зэрлэг балмад дээрэм хийлээ. Энэ нь Сингапурт өнгөрсөн оны хоёр улсын хооронд шинэ харилцаа тогтоохыг зорьж байгаа тухай албан ёсны мэдэгдлийг зөрчиж байна” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдаад БНАСАУ нь цаашид АНУ-ын үйл хөдлөлийг анхааралтай ажиглах бөгөөд тэдний дээрэнгүй үйлдэл хоёр орны цаашдын харилцаанд таагүй нөлөө үзүүлж болохыг анхааруулжээ.

Эх сурвалж:JAPANTIMES, news.mn

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу