БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжинд болж буй “Азийн иргэншлүүдийн хэлэлцээ” форумыг нээх үедээ “Өнөөдөр дэлхий нийтээр илүү олон тулгуурт, эдийн засгийн даяаршил, соёлын ялгаатай байдалд чиглэж, мэдээлэлд суурилах болсон. Энэ бүгд ирээдүйн хөгжилд хөтөлж байна. Үүний зэрэгцээ тогтворгүй, тодорхойгүй байдал нэмэгдсэн. Хүн төрөлхтөнд тулгарсан дэлхийн нийтийн сорилт бэрхшээлүүд улам хүндэрч, бүх улс хамтын хүчээр арга хэмжээ авах шаардлага бий болж байна. Бид тулгарсан сорилтуудаа даван туулж, илүү сайн ирээдүйг бүтээхийн тулд эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн адилаар соёл, иргэншлийн нөлөөг зохистой түвшинд байлгах хэрэгтэй. Өнөөгийн Хятад улс зөвхөн Хятадын Хятад улс биш, Ази, дэлхийн Хятад юм. Манай улс цаашдаа илүү нээлттэйгээр дэлхийтэй харилцаж, дэлхийн соёл иргэншилд хувь нэмрээ үзүүлэх болно” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу