Дэлхийн сагсанбөмбөгийн домогт тоглогч, Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын дөрөвдүгээр байранд бичигддэг Коби Брайант ням гаригийн өглөөний 10.00 цагийн үед нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Түүнтэй хамт 9 хүн байсан бөгөөд түүний охин 13 настай Жианна Мариа Оноре Брайант мөн нас барсан байна. Тэд  Sikorsky S-76 онгоцоор ниссэн бөгөөд Калифорни хотын Калабасас хотын ойролцоо уг осол болжээ. Одоогоор ослын дүгнэлт тодорхойгүй байна.

  • 1 удаагийн Оскарын цагнал (шилдэг богино хэмжээний анимейшн): 2018
  • 5 удаагийн НБА-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009, 2010
  • НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008
  • НБА-гийн шувтаргын тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2009, 2010
  • 2 удаагийн онооны аварга: 2006, 2007
  • 18 удаагийн бүх одод: 1998, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 Бүх оддын тоглолт бүрд гарааны тавд гарсан

ХАРИУЛАХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу